News

Түгээмэл асуулт хариулт (2)

EducationUSA Mongolia нь АНУ-ын төрийн департментийн санхүүжилттэй АНУ-ын дээд боловсролын талаар албан ёсны зөвлөгөө өгдөг төв юм. 

Хамгийн ихээр ирсэн асуултуудаас түүвэрлэн, түгээмэл асуулт хариултын 2-р хэсгийг хүргэж байна.

Q. Танай байгууллага яг ямар байгууллага вэ?

  • EducationUSA Mongolia нь АНУ-ын төрийн департментийн санхүүжилттэй АНУ-ын дээд боловсролын талаар албан ёсны, үнэн бодит, цогц, сүүлийн үеийн мэдээллийг үнэ төлбөргүй түгээж ажилладаг боловсролын зөвлөгөөний төв юм. Америкт Төгсөгчдийн Холбоо буюу MASA нь 2020 оноос хойш EducationUSA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. 

Q. Би Америк улсад суралцмаар байгаа юмаа. Хүсэл зөндөө яг үнэндээ яг юунаас эхлэх ээ мэдэхгүй байгаа юм. Би одоогоор 12-р ангийн төгсөх ангийн хүүхэд. ЭЕШ өгөөд бас IELTS шалгалт давхар өгөөд аль болох гадагшаа сурмаар хүсэл зорилготой юмаа. Зөвлөгөө өгөх боломжтой юу?

  • masa.org.mn болон EducationUSA Mongolia фб хуудаснаас АНУ-д суралцахтай холбоотой зөвлөгөө, подкаст, хөтөлбөрүүдийн талаар мэдээ мэдээллийг тогтмол авах боломжтой. Мөн EducationUSA Mongolia-ийн зөвлөхүүдтэй цаг товлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Цаг товлох холбоос: https://bit.ly/364ZkkK 

Q. АНУ-д сурахын тулд заавал шалгалын оноотой байх шаардлагатай юу? Жишээ нь: Missouri их сургуулийн элсэлтийн тухай мэдээнд SAT шалгалтын тухай дурдаагүй байгаа болохоор SAT шалгалт өгөөгүй хүүхдүүд бүртгүүлэх боломжтой гэсэн үг үү?

  • КОВИД нөхцөл байдлын улмаас ихэнх сургуулиуд стандарт шалгалтуудаа OPTIONAL буюу та шалгалтын оноогүй ч тухайн сургуульд материалаа илгээх боломжтой болсон гэсэн үг. Хэдийгээр SAТ шалгалт өгөлгүйгээр бүртгүүлж болох ч стандарт шалгалтуудын оноотой бол давуу тал болно. 

Q. Global UGRAD хөтөлбөрийн хариу хэзээ ирэх вэ?

  • 3-4 сард хамгийн эцсийн хариу нь гардаг. Дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны вэб хуудас https://mn.usembassy.gov/ -с аваарай.

Q. Ахлах ангийн сурагчид АНУ-ын солилцооны хөтөлбөрт хамрагдаж болох уу?

  • Ахлах ангийн сурагчдад зориулсан АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Q. АНУ-д сурах гэж байгаа хүүхдэд зориулсан хөтөлбөр байгаа юу? Хамрагдахад юу юу шаардлагатай вэ? Төлбөр хэд вэ?

  • EducationUSA Mongolia хөтөлбөр болон MASA нь Your 5 Steps to your U.S. study, FLEX, Essay consultation program, High school outreach зэрэг АНУ-д суралцах сонирхолтой ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг вэб сайтаас авах боломжтой.

Q. АНУ-д тэтгэлэгтэй суралцахад юу хэрэгтэй вэ? Би яаж бэлдэх вэ?

  • Masa.org.mn вэбсайт АНУ-д тэтгэлэгтэй суралцах талаар зөвлөгөө, подкаст, мэдээ мэдээлэл тогтмол хүргэдэг. Мөн шаардлагатай бол EducationUSA зөвлөхүүдтэй цаг товлон зөвлөгөө авах боломжтой.

Q. Бакалаврын түвшинд сургууль хэрхэн хайх мөн сургуулийн мэдээллийг хаанаас олох вэ?

  • Collegeboard, CommonApp зэрэг сайтуудаас болон тухайн сургуулийнхаа вэбсайтны admissions хэсгээс харах боломжтой.

Q. АНУ 100% тэтгэлэгтэй засгийн газрын хөтөлбөрийн талаар мэдээлэл авъя.

  • Fulbright, SUSI, Global UGRAD хөтөлбөрүүд нь АНУ-ын засгийн газрын 100% тэтгэлэгтэй хөтөлбөрүүд юм. Дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын элчин сайдын яамны mn.usembassy.gov сайтаас авах боломжтой.

Q. Америкт сурангаа ажиллахад юу хэрэгтэй вэ?

  • Америкт хууль бусаар ажиллахыг оюутнуудад зөвшөөрдөггүй. Харин F1 оюутны визтэй оюутнууд тухайн оюутны хотхондоо 7 хоногт 20 цаг хүртэл ажиллах эрхтэй байдаг. 

Q. Их сургуульд сурахдаа тэтгэлэгт хамрагдвал 10 жилийн дүн хамаардаг уу? 

  • Сургууль бүрийн шалгуур харилцан адилгүй байдаг тул сонгосон сургуулийнхаа вэбсайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Q. Танай байгууллагад сайн дурын ажилтнаар ажиллаж болох уу?

  • Боломжтой. EducationUSA Mongolia дадлагажигч шалгаруулж авдаг. Дадлагажигч хөтөлбөр зарлагдсан үед нь материалаа илгээж, шалгарсан тохиолдолд дадлага хийх боломжтой. 

Q. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд гадагшаа сурах боломж байна уу?

  • Боломжтой. АНУ-ын бүхий л их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнууддаа зориулан оюутны хотхон, үйлчилгээг бэлдсэн байдаг.

Q. Анхан шатнаас англи хэлийг сурах сургалт байгаа юу?

  • Манай төв хэлний сургалт явуулдаггүй. 

Q. Элчингийн ярилцлаганд бэлдүүлдэг үү? Танайх сургуульд зуучилдаг уу?

  • EducationUSA Mongolia зуучлалын төв биш. Визний ярилцлагад бэлддэггүй. 

Q. АНУ-д сурахын тулд сургуульруу ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  • Ихэнхдээ ахлах сургуулийн дүнгийн хуулбар, хэлний оноо, тодорхойлох захидал, өргөдөл зэрэг байдаг ч сургууль бүрийн бүрдүүлэх бичиг баримт харилцан адилгүй байдаг. Сонгосон сургуулийнхаа вэб сайтнаас бүрдүүлэх бичиг баримтууд болон яаж явуулах талаар мэдээллийг авах боломжтой.

Q. АНУ -д бакалавраар төгссөн мэргэжлээсээ тэс одоо өөр мэргэжлээр магистрт суралцаж болдог уу? 

  • АНУ-д та өөр мэргэжлээр магистрын түвшинд суралцахад нээлттэй байдаг. 

Q. Ахлах сургуулиа төгссний дараа Монголын их сургуулийн хагас семестерт суралцаад Бизнес эрхлээд дундаас нь гарсан юм аа. Бизнесд гэнэт орсон тул анхны семестрийн дүн тун муу гарсан. Одоо бизнесээсээ гараад Америкд баклавраар өргөдлөө явуулах гээд бэлдэж байна. Дүнгээ яасан дээр бол? Ахлах сургуулийн дүн бол бүгд онц байгаа. 

  • Нэгдүгээр курсээсээ суралцах бол таны ахлах сургуулийн дүнг голчлон хардаг ба дунд нь завсар жил байгаа бол түүнийгээ зөвөөр тайлбарлаж мэдээлэл өгөх нь таны өргөдлийн материалыг тэнцэх магадлал өндөр болгодог.

Q. 9 сарын ангид орох зорилготой бол USA сургуудиудруу хэдээс хэдэн сарын хооронд apply хийж бичиг баримтаа явуулах ёстой байдаг вэ?

  • Ихэвчлэн 10-р сараас өргөдлийн хугацаа нээгдэж 7-р сар гэхэд дуусдаг. АНУ-ын ихэнх томоохон их дээд сургуулиудын өргөдөл хүлээн авах хугацаа нь 1 дүгээр сарын 1 өдөр хаагддаг гэдгийг санах хэрэгтэй. 

Q. 2 дахь жилдээ GAP year авж байгаа. Одоо deadline-ууд ойртсон ч хэлний шалгалтаа ч өгөөгүй байгаа. Үлдсэн жаахан хугацаанд бүх зүйлээ амжуулна гэвэл яах бол? Цаашдаа ямар төлөвлөгөөгөөр явах вэ?

  • GAP year авахын өмнө маш сайн төлөвлөгөө, цагийн хуваарилалтаа гаргасан байх нь чухал. Хэлний шалгалтууд нь ихэвчлэн сардаа хэд хэдэн удаа албан ёсоор зохион байгуулагддаг тул цагийг нь тулгавал их эрсдэлтэй. Бүх зүйлээ богино хугацаанд амжуулвал их ачаалалтай байх тул маш эртнээс цагаа төлөвлөж, EducationUSA Mongolia хөтөлбөрийн зөвлөхүүдээс цаг товлон зөвлөгөө мэдээлэл аваарай. 

Q. Орон нутагт ажилладаг хүн АНУ-д суралцах боломжтой юу?

  • Боломжтой. АНУ-ын их дээд сургуульд нас хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, үндэс угсаа, арьс өнгө харгалзахгүйгээр элсэн суралцах боломжтой. 

Q. 2018 онд төгссөн. Одоо ажиллаж байгаа. Мэргэжил дээшлүүлж суралцаж болох уу?

  • Боломжтой.

Q. Pre-med буюу анагаахын өмнөх бэлтгэлд суралцахаар зорьж байна. Pre-med-ээ төгсөөд үндсэн мэргэжил болох medicine surgery чиглэлээрээ бакалавртаа үргэлжлүүлэн тэтгэлэг авч суралцах боломжтой юу? 

  • АНУ-ын pre-med хөтөлбөрийг төгсөөд үргэлжлүүлэн Анагаахын сургуульд орох боломжтой. 


Нийтлэл бичсэн: MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Энхнаран

Нийтлэл хянасан: MASA болон EducationUSA Mongolia баг