News

Америкт Төгсөгчдийн Үндэсний Долоодугаар Чуулганы Тойм Бичлэг Бэлэн Боллоо

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ноос 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Урт хугацааны нөлөө үзүүлэх сайн дурын үйлсэд хамтдаа" уриан зохион байгуулсан Америкт Төгсөгчдийн Үндэсний Долоодугаар Чуулганы албан ёсны тойм бичлэгийг хүргэж байна.

Тойм бичлэг энд дарж үзнэ үү.

Тус чуулганд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган, MASA-гийн үе үеийн Ерөнхийлөгч нар, мөн LEAD, FLEX, ACCESS хөтөлбөрийн төгсөгчдийн холбоодын төлөөлөл зэрэг 65 гаруй зочид оролцлоо. Хөтөлбөрт урам зориг өгсөн илтгэлүүд, сайн дурын төсөл хөтөлбөрүүдийн амжилт, үе үеийн Ерөнхийлөгч нарын хэлэлцүүлэг зэрэг онцлох агшнууд багтсан юм.

Онцлох мэндчилгээ, хэлэлцүүлэг:

  • MASA-гийн Ерөнхийлөгч (2022–2024) М. Ганцэцэг MASA-гаас хэрэгжүүлсэн сайн дурын голлох төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав
  • Элчин сайд Ричард Л. Буанган MASA-гийн 17 жилийн ойд баярын мэнд дэвшүүлж, төгсөгчдийн оролцоог үнэлэв
  • АНУ-ын Төрийн департаментын төгсөгчдийн зохицуулагч Жэйсон Торнтон цахимаар мэндчилгээ дэвшүүлэв
  • MASA-гийн өмнөх Ерөнхийлөгч нар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хүндэт зочдын мэндчилгээ болон яриаг дараах холбоосоор орж үзнэ үү:

Хурлын тойм бичлэгүүд болох Товч рийлийг энд болон MASA онцлох агшнуудыг энд дарж үзнэ үү.

Чуулганы нийтлэлийг энд дарж уншина уу. Мөн MASA-гаас гаргасан тайлан (Flipbook)-г үзэх бол энд дарна уу.