News

"БИД ЧАДНА- САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР" их дээд сургуулиудын оюутнуудын дунд зарлагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан нийгмийн загварыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор санаачилсан "БИД ЧАДНА- САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР" их дээд сургуулиудын оюутнуудын дунд зарлагдлаа. 

Хөтөлбөрт оролцогчид нь 4 сарын хугацаанд багаар ажиллах ур чадвар, төсөл хэрхэн бичих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдлын талаар ойлголт олгох зэрэг сургалтуудад хамрагдахын зэрэгцээ гадаадын их дээд сургуулийн томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж төгссөн болон манай улсад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан салбар бүрт амжилттай ажиллаж буй манлайлагч, шилдэг залуустай уулзаж мэдлэг, туршлагаа хуваалцах боломжтой.

Хөтөлбөрийн турш оролцогчид 4 багт хуваагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сайн дурын төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх ба хөтөлбөр үргэлжлэх хугацаанд www.bidchdadna.mn цахим хуудсанд мэдээ болон нийтлэл бичиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, хандлагыг нь өөрчлөхөд хувь нэмрээ оруулан ажиллана.

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

  • Хууль болон Анагаахын чиглэлээр суралцдаг оюутан бол 1-4-р курс байх, бусад мэргэжлээр суралцдаг бол 1-3-р курсын оюутан байх;
  • Долоо хоног бүр амралтын аль нэг өдөр зохион байгуулагдах сургалт, уулзалтад тогтмол оролцох боломжтой байх;
  • Өөрийгөө хөгжүүлж, чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сайн дурын ажил хийж, бусдад туслах чин хүсэл эрмэлзэлтэй байх;
  • Англи хэлний мэдлэг, чадвартай бол давуу тал болно;
  • Дээрх шалгуурт тэнцэхүйц хөгжлийн бэрхшээлтэй оюутан байж болно;

Хөтөлбөрт оролцогчдыг хэрхэн сонгон шалгаруулах вэ?

  1. Хөтөлбөрт оролцогчдыг АНКЕТ-н шалгаруулалт болон ЯРИЛЦЛАГА гэсэн хоёр үе шаттайгаар шалгаруулна.
  2. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуусын анкетыг 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 18:00 цаг хүртэл доорхи линкээр онлайнаар хүлээн авна. Онлайн бүртгэлийн линк: https://goo.gl/forms/WmhGFqST6t5QucSf1
  3. Анкетын шатанд тэнцсэн оюутнуудтай утсаар холбогдон 2-р шатны ярилцлаганд урина.
  4. Ярилцлагын үе шат оюутны өвлийн амралттай байх хугацаатай таарч байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт амарч байгаа болон ярилцлаганд биечлэн оролцох боломжгүй оюутнуудтай онлайнаар холбогдон ярилцлага хийнэ.

Хөтөлбөрийн талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг 9974-1916 утсаар болон www.bidchadna.mn цахим хуудасны Сайн дурын хөтөлбөр булангаас авна уу.