Events

БИД ЧАДНА – САЙН ДУРЫН III-Р ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

 Хөтөлбөрт оролцогчид 4 сарын хугацаанд багаар ажиллах ур чадварт суралцаж, төсөл хэрхэн бичих, хөгжлийн бэрхшээлийн тэгш байдал зэрэг сургалтад хамрагдаж, гадаадын их дээд сургуулийн болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж ирсэн манлайлагчидтай уулзаж мэдлэг мэдээллээ ахиулан авах юм. Мөн манай улсад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж амжиллтай яваа залуустай уулзаж мэдлэг туршлагаа нэмэгдүүлнэ. Оролцогчид 4 багт хуваагдаж сайн дурын ажил хийх төсөл санаачлан зохион байгуулах ба хөтөлбөрийн зүгээс тухайн төслөө хэрэгжүүлэхэд нь зориулж гарааны мөнгө олгоно. Түүнчлэн хөтөлбөр үргэлжлэх хугацаанд www.bidchdadna.mn цахим хуудсанд мэдээ болон нийтлэл, видео зэргийг оруулах ба хөтөлбөрийн төгсгөлд хамгийн идэвхтэй оролцсон багийг шагнаж, урамшуулна. Хэн хамрагдах боломжтой вэ?

  • Бакалаврын 1-3 дугаар курсын оюутнууд;
  • Долоо хоногийн амралтын аль нэг өдөр бүр зохион байгуулагдах сургалт, уулзалтад тогтмол оролцох боломжтой байх;
  • Өөрийгөө хөгжүүлж, чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сайн дурын ажил хийж, бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй байх;
  • Англи хэлний өндөр мэдлэг чадвартай бол давуу тал
  • Дээрх шалгуурт тэнцэхүйц хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд Бүртгэл, шалгаруулалт:

Шалгаруулалт анкет, ярилцлага гэсэн хоёр үе шаттайгаар явагдана. Хөтөлбөрт хамрагдах хүсэлттэй оюутан, залуусын анкетыг https://goo.gl/forms/qVrnQDAWvA7dJRE72 холбоосоор 2018 оны 03 сарын 28-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Эхний шалгаруултад тэнцсэн оюутнуудтай ярилцлага хийх ба ярилцлагатай холбоотой мэдээллийг утсаар урьдчилан мэдэгдэнэ.Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99741916 утсаар болон www.bidchadna.mn цахим хуудасны Сайн дурын хөтөлбөр булангаас авна уу.

Бид чадна-сайн дурын хөтөлбөр 2018